ХЗ U18 2017 тэмцээний дүрэм

Харуул занги U18 2017 тэмцээний дүрэм

  1. Монгол улсын Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг ахлах ангийн 18 хүртэлх насны сурагч байна.
  2. Оролцогч нь аль нэг багт заавал харъяалагдана.
  3. Тэмцээний даалгаврыг өгөх, тэмцээний явц, цагийг хянах, бүх маргаан, сорилтыг шийдвэрлэх эцсийн хариуцагч нь шүүгч, шүүгчийн баг байна.
  1. Баг нь 3 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй байна.
  2. Багууд нь тоглогчдын нэр, и-мэйл хаяг зэргийг бүртгүүлэх ёстой ба энэ нь үнэлгээ, статистик зэрэг хувийн мэдээлэл үүсгэхэд ашиглагдах бөгөөд хувийн нууцыг чандлан хадгална.
  3. Тоглогчийн нэр нь албан бус нэр байж болно.
  4. Баг бүр зөвхөн ганц бүртгэл ашиглах бөгөөд гишүүд зэрэг нэвтрэх боломжтой. Багууд бүртгүүлэхдээ урилгын код ашиглана.
  5. Тэмцээний даалгаврууд болон багуудын оролцооны байдлыг вэбээр дамжуулан үзүүлнэ.
  6. Тэмцээнд оролцогчдод нэвтрэх нууц үгийг тэмцээн эхлэхээс 20 минутын өмнө бүртгүүлсэн цахим шуудангаар илгээнэ.
  7. Хэрэв хийх гэж буй үйлдэл тань тэмцээний дүрэмд харшлах эсэхийг сайн мэдэхгүй байвал шүүгчид хандаж шийдвэрлүүлнэ.
  1. Тэмцээний үргэлжлэх хугацаа 1-р үе шат 6 цаг, 2-р шат 4 цаг байна.
  2. Тэмцээний нийт даалгавар 60 байх ба хамгийн эхэнд хийсэн даалгаварууд дээр нэмэлтээр 1-5 оноо өгнө.
  3. Тэмцээний үед асуулт хариултыг вэб дээр байрлах чатаар авна.
  4. Тэмцээн эхлэхээс өмнө багийн ахлагч тэмцээний дүрэм, үнэлгээний аргачлалтай холбоотой асуултыг шүүгчийн багаас асууж хариултыг авч болно.
  5. Хэрэв даалгавруудаас цох (bug), цоорхой илрүүлбэл шүүгчид мэдэгдэж шийдвэрлүүлнэ.
  1. Үнэлгээ нь тэмцээний даалгавраас хамааран өөр өөр байх ба бодлого бүр хүнд хөнгөнөөсөө хамааран 50-300 хүртэлх оноотой байна.
  2. Тоглолтын явцад нэг ч баг хийж чадаагүй даалгаваруудыг зохион байгуулагчийн зүгээс тусламж (hint) өгнө.
  3. Тоглолтонд хамгийн их оноо авсан 7 багийг 2-р шатанд шалгаруулах ба тэнцүү оноотой багуудын хувьд даалгавар бүрийн хариуг серверт илгээсэн цагийг үндэслэн зарцуулсан хугацааны нийлбэрээр эрэмбэлж хамгийн бага хугацаатайг шалгаруулна.
  4. Багууд заасан хугацаанд даалгаврыг гүйцэтгэж амжаагүй тохиолдолд тайлбар авах замаар ялагчийг тодруулна.
  5. Тоглолтын явцад багуудын үнэлгээг вэбээр олон нийтэд ил тод харуулна.
  1. Монгол улсын аливаа хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичигт харшлах үйлдэл хийхийг хориглоно.
  2. Ямарваа нэгэн хууль бус, ёс зүйгүй үйлдэл хийх, хийхийг оролдох, татагдан оролцохыг хориглоно.
  3. Виртуал машины хостын сүлжээний тохиргоо /Network adapter, NAT гэх мэт/-г өөрчлөхийг хориглоно.
  4. Тэмцээн явагдаж байгаа систем рүү халдлага хийсэн, хийхийг оролдсон тохиолдолд тухайн багийг тэмцээнээс хасна.
  5. Тоног төхөөрөмжтэй холбоотой ямар нэгэн хүндрэл, лавлах зүйл үүссэн тохиолдолд зохион байгуулагчид цахим хуудсан дээр байрлах чатаар мэдэгдэнэ.
  6. Тэмцээний үед бэлдэж өгсөн машинуудын лог-ийг хаах, хяналтын зорилгоор ашиглагдаж буй программыг зогсоохыг хориглоно.
  7. Багийн гишүүд тэмцээнд өөрсдийн зөөврийн компьютертэй оролцоно.
  8. Танхимд болох тоглолтын явцад багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг хориглоно.
  9. Багийн нэг гишүүн тэмцээнд оролцох боломжгүй болсон тохиолдолд тэмцээнийг үргэлжлүүлж болох ба нөхөж гишүүн оруулахгүй.
  10. Багийн гишүүд тэмцээнд оролцох боломжгүй болсон тохиолдолд багийг тэмцээнээс хасах ямар нэгэн нөөц тоглогч оруулахыг хориглоно.
  11. Тэмцээн эхлэх цагаас хоцорч ирсэн баг, багийн гишүүнийг тоглолтод оруулж болох ба хоцорсон цагийг нөхөж олгохгүй.
  12. Тэмцээний дундаас тэмцээнийг орхиж болох ба энэ тохиолдолд буцаж тоглолтод орохыг хориглоно.
  13. Тэмцээн эхэлснээс хойш дуустал багийн гишүүд ямар нэгэн байдлаар гаднаас зөвлөгөө, дэмжлэг авахыг хориглоно.
  14. Багийн гишүүд тэмцээний явцад гар утас болон бусад үүрэн холбооны хэрэгсэл ашиглахыг хориглоно. Нэн шаардлагатай бол шүүгчдэд мэдэгдэнэ.
  15. Тэмцээн эхэлсэнээс хойш дуусах хүртэл баг нь багийн гишүүн биш этгээд болон зөвлөх, төлөөлөгч гишүүн, дэмжигчээс тусламж, дэмжлэг авахыг хориглоно.
  16. Хэрвээ ямар нэгэн хэлбэрээр тухайлбал, утасны яриа, дуудлага, дохио, чат, мессеж, харилцан яриа, тусламж хүсэх зэрэг үйлдэл үүссэн тохиолдол нь тухайн багийн оноог бууруулах эсвэл тоглолтоос хасах үндэслэл болно.
  1. Оролцогч багуудыг интернэтээр хангана.
  2. Монгол улсын аливаа хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичигт харшлах үйлдэл хийхийг хориглоно.
  3. Шүүгчийн бүрэлдэхүүнээс урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр ямар нэгэн систем, тоног төхөөрөмжийг тоглолтын талбайд оруулахыг оролцогч багт хориглох ба энэ заалтыг зөрчсөн тохиолдолд оноогоор торгох эсвэл тэмцээнээс хасна.
  4. Ямарваа нэгэн хууль бус, ѐс зүйгүй үйлдэл хийх, хийхийг оролдох, татагдан оролцохыг хориглоно.
  5. Тэмцээнд оролцогч багуудад зориулж хувцас тараах ба тухайн баг тэмцээнд оролцохдоо өгсөн хувцсыг л өмсөж оролцоно.
  6. Багууд ивээн тэтгэгч багтай оролцсон тохиолдолд зохион байгуулагчаас зөвшөөрөл авч туг, малгай гэх мэт эд зүйлсийг оруулна. Зөвшөөрөл олгоогүй тохиолдолд дур мэдэн оруулахыг хориглоно.
  1. Тэмцээн эхлэхээс өмнө багийн ахлагч тэмцээний дүрэм, үнэлгээний аргачлалтай холбоотой асуултыг шүүгчийн багаас асууж хариултыг авч болно.
  2. Тэмцээний явцад ямар нэгэн асуулт, маргааны талаархи харилцааг зөвхөн багийн ахлагч хариуцаж шүүгчийн багтай харьцана.
  3. Тэмцээний цаг дуусаагүй байхад аливаа гомдол, маргаан үүсгэхийг багуудад хатуу хориглох ба тоглолтын цаг дууссаны дараа шүүгчдэд мэдүүлж болно.
  1. Цахим мэдээллийн аюулгүй байдлын талаар ерөнхий боловсролын сурагчдын дунд тодорхой ойлголт болон зөв мэдээллийг хүргэх;
  2. Өсвөр насны хүүхдүүдийг цахим орчинд өөрийгөө хамгаалах, арга зам тэдгээрийг сурталчлах мөн интернет сүлжээнд зөв зохистой зүйл хийх тал дээр ухамсар суулгах;
  3. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд мэдээллийн аюулгүй байдал түүнээс үүдэн гарах болзошгүй аюулын тухай ойлголтыг төлөвшүүлэх, цахим халдлагын талаар мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх;
  4. Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагч нарт Мэдээллийн технологи , мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийг сурталчлах.