1-р үе

“Харуул занги 2014” тэмцээний хоёрдугаар үеийн ялагчид тодорлоо

“ХАРУУЛ ЗАНГИ” тэмцээний эхний үеийг манлайлсан шилдэг 20 баг, мөн нэмэлтээр хамгийн хүнд даалгаврыг ганцаараа гүйцэтгэсэн 1 багийг урилгаар оролцуулсан бөгөөд нийтдээ 21 багийг хамруулсан тэмцээний хоёрдугаар үе 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр онлайнаар явагдаж өнгөрлөө. Тус үе нь 18:00 цагт эхэлж, 3 цаг үргэлжлэх товтой байсан ч багуудын даалгавар гүйцэтгэлийн явц хангалтгүй байсаны улмаас хугацааг сунгаж, шөнийн 00:00 цаг хүртэл явагдсан юм. Тэмцээний хоёрдугаар үед вэб серверийн аюулгүй байдлын цоорхойг олж илрүүлэн засварлах нийт 80 даалгавар байсан бөгөөд зөв гүйцэтгэл бүрт оноо авах байдлаар явагдлаа.

Тэмцээн дууссаны дараа багуудын гүйцэтгэлийг нэг бүрчлэн нягтлан шалгаж оноог баталгаажуулан жагсаавал:

БайрIDГүйцэтгэлийн хувьОноо
1FALC0N36%29
2n0m@d$36%29
3mau528%23
4b1tdrift28%23
5MYM27%22
6ToroiBandi22%18
7kerBer0s21%17
8no Mercy20%16
9Gh0stsC4ts17%14
10exCt17%14
11CHONOS16%13
12Тугчин16%13
13SESI16%13
14Boilers13%11
15Allians10%8
16skyBlue8%7
17BWGteam8%7
18Bavna8%7
19Mirror3%3
20CV3%3
21XVHHV1%1



Тус сервер дээр нийт 80 цоорхой бүхий даалгавар байснаас багууд 47 цоорхойг засаж оноо авч чадсан ба График-1 дээр харуулж байна.



Тэмцээний эхний шатанд нийт 8 төрлийн 80 ширхэг даалгавар өгөгдсөн ба доорхи График-3 дээр багууд эдгээр даалгаврыг хэрхэн гүйцэтгэсэн талаар төрлөөр нь ангилан харуулж байна.

  • MySql – Өгөгдлийн сангийн цоорхой
  • Apache – вэб серверийн цоорхой
  • PHP – Интернэт програмчлалын хэлтэй холбоотой цоорхой
  • SSH – Secure shell –тэй холбоотой цоорхой
  • Network – Сүлжээний тохиргоо, протоколуудын цоорхой
  • Service – Системд ажиллаж байгаа үйлчилгээний цоорхой
  • FTP – FTP тэй холбоотой цоорхой
  • Бусад – Бусад системийн аюулгүй байдалийн цоорхой

6 баг дараагийн шатанд шалгарлаа. Шалгарсан 6 багтаа дараагийн шатанд нь амжилт хүсье.