ХЗ2015 тэмцээний дүрэм

Харуул занги 2015 тэмцээний дүрэм

  1. Монгол улсын 18 насанд хүрсэн иргэн байна.
  2. Оролцогч нь аль нэг багт заавал харъяалагдана.
  3. Тэмцээний даалгаврыг өгөх, тэмцээний явц, цагийг хянах, бүх маргаан, сорилтыг шийдвэрлэх эцсийн хариуцагч нь шүүгч, шүүгчийн баг байна.
  1. Баг нь 4 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй байна.
  2. Багууд нь тоглогчдын нэр, и-мэйл хаяг зэргийг бүртгүүлэх ёстой ба энэ нь үнэлгээ, статистик зэрэг хувийн мэдээлэл үүсгэхэд ашиглагдах бөгөөд хувийн нууцыг чандлан хадгална.
  3. Тоглогчийн нэр нь албан бус нэр байж болно.
  4. Баг бүр зөвхөн ганц бүртгэл ашиглах бөгөөд гишүүд зэрэг нэвтрэх боломжтой. Багууд бүртгүүлэхдээ урилгын код ашиглана.
  5. Тэмцээний даалгаврууд болон багуудын оролцооны байдлыг вэбээр дамжуулан үзүүлнэ.
  6. Тэмцээнд оролцогчдод нэвтрэх нууц үгийг тэмцээн эхлэхээс 20 минутын өмнө бүртгүүлсэн цахим шуудангаар илгээнэ.
  7. Хэрэв хийх гэж буй үйлдэл тань тэмцээний дүрэмд харшлах эсэхийг сайн мэдэхгүй байвал шүүгчид хандаж шийдвэрлүүлнэ.
  1. Тэмцээний үргэлжлэх хугацаа 6 цаг байна.
  2. Тэмцээний нийт даалгавар 20 байх ба хамгийн эхэнд хийсэн багуудад даалгаваруудын оноон дээр нэмэлтээр 1-3 оноо өгнө.
  3. Тэмцээний үед асуулт хариултыг вэб дээр байрлах чатаар авна.
  4. Тэмцээн эхлэхээс өмнө багийн ахлагч тэмцээний дүрэм, үнэлгээний аргачлалтай холбоотой асуултыг шүүгчийн багаас асууж хариултыг авч болно.
  5. Хэрэв даалгавруудаас цох (bug), цоорхой илрүүлбэл шүүгчид мэдэгдэж шийдвэрлүүлнэ.
  1. Үнэлгээ нь тэмцээний даалгавараас хамааран өөр өөр байх ба бодлого бүр хүнд хөнгөнөөсөө хамааран 10-50 хүртлэх оноотой байна.
  2. Тоглолтын явцад нэг ч баг хийж чадаагүй даалгаваруудыг зохион байгуулагчийн зүгээс тусламж (hint) өгнө.
  3. Тоглолтонд хамгийн их оноо авсан 10 багийг 2-р шатанд шалгаруулах ба тэнцүү оноотой багуудын хувьд даалгавар бүрийн хариуг серверт илгээсэн цагийг үндэслэн зарцуулсан хугацааний нийлбэрээр эрэмбэлж хамгийн бага хугацаатайг шалгаруулна.
  4. Тоглолтын явцад багуудын үнэлгээг вэбээр олон нийтэд ил тод харуулна.
  1. Монгол улсын аливаа хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичигт харшлах үйлдэл хийхийг хориглоно.
  2. Виртуал машины хостын сүлжээний тохиргоо /Network adapter, NAT гэх мэт/-г өөрчлөхийг хориглоно.
  3. Тэмцээний онооны систем рүү самналт хийхийг оролдсон тохиолдолд тухайн IP –г түр хугацаагаар блоклох арга хэмжээ авна. Зөвхөн зөвшөөрөгдсөн системүүд рүү хандана уу.
  4. Тоног төхөөрөмжтэй холбоотой ямар нэгэн хүндрэл, лавлах зүйл үүссэн тохиолдолд зохион байгуулагчид цахим хуудсан дээр байрлах чатаар мэдэгдэнэ.
  5. Тэмцээний үед бэлдэж өгсөн машинуудын логыг хаах, хяналтын зорилгоор ашиглагдаж буй программыг зогсоохыг хориглоно.